Ким Жон Ун охиныхоо хамт Тэнгисийн цэргийн өдрийн парадад оролцлоо

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр Тэнгисийн цэргийн өдөрт зориулсан парадад охин Чу-Аэгийн хамт оролцлоо. Хойд Солонгосын удирдагчийн охин ёслолын парадад  алтлаг товчтой цагаан хүрэм, хар өмд бүхий хослолтоой оролцсон юм. 

Уг парапан дээр Ким Жон Ун энэ үеэр цэрэг армиа дайны бэлэн байдлыг тогтмол хангахыг уриалсан байна. Тэрээр "АНУ тэргүүтэй орнуудын дайсагналаас болж Солонгосын хойг цөмийн дайны аюулд орж, тогтворгүйтсэн" анхааруулжээ. Тиймээс Умардын Тэнгисийн цэргийн хүчин нь ирээдүйд цөмийн саатуулах хүчний бүрэлдэхүүн хэсэг байх гэнэ.