Олон нийтийн сүлжээнд Их Монгол хорооллын дэргэдэх төмөр замын 407-р км-ийн гармаар уурын тэрэг утаа савсуулан явж байгаа зураг нийтлэгдэх болсон. Тэгвэл энэ нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 65 жилийн ойгоор 2014 онд буюу есөн жилийн өмнө үе үеийн зүтгүүрийг харуулсан хөдлөх бүрэлдэхүүний баярын парадад ОХУ-аас ирж оролцсон уурын тэрэгний зураг юм. Энэхүү уурын тэрэг нь Бумбат өртөө хүртэл аялаад ОХУ руу буцсан байна.

Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөдлөх бүрэлдэхүүний паркт хөдөлгөөнд оролцож байгаа уурын тэрэг байхгүй бөгөөд зүтгүүрийн паркаа сүүлийн жилүүдэд орчин үеийн өндөр хүчин чадалтай зүтгүүрүүдээр шинэчилж байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдэгдлээ.