Төв аймагт бороо орсны улмаас 60 айл өрх усанд автжээ

Төв аймагт усархаг бороо орсны улмаас 60 айл өрх усанд автжээ.

Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Өлийн хороо” гэдэг газар наймдугаар 14-ний өдрийн 15:00-15:30 цагийн орчим усархаг бороо оржээ. Үүний улмаас тус сумын баруун хойд талд байрлах далан сэтэрч 60 айл өрх усанд автжээ.