Сошиалд нэгэн иргэн тагтныхаа цонхоор буудаж буй бичлэг тархсан. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 3-ны өдрийн 15:00 цагийн үед "Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны тагтан дээрээс галт зэвсгээр буудсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын Шуурхай бүрэлдэхүүн ажиллан шалгахад 55 настай, эрэгтэй Г нь согтуурсан үедээ иргэдийг ил задгай хог хаялаа гэх шалтгаанаар гэрийнхээ гал тогооны тагтан дээрээс карабин загварын буугаар гурван удаа буудсан болохыг тогтоосон. Саатуулан, шалгаж байгаа, хариуцлага эцэслэн тооцоогүй байна. Шалгалт үргэлжилж байна. Тухайн үед гэмтсэн иргэн байхгүй, тухайн хаягт өөр хүн байгаагүй болно" гэлээ.
Тагтан дээрээсээ буудсан иргэнийг саатуулан шалгаж байна
Тагтан дээрээсээ буудсан иргэнийг саатуулан шалгаж байна- 2023-08-04
- Нийгэм
- 161 уншсан
- 1 минут уншина
- 2023-10-24
- 2023-09-01
- 2023-08-29
- 2023-08-29
- 2023-07-21