Өнөөдрөөс эхлэн Таванбогд уул руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хоригложээ

Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар дахь Таванбогд уул /Ерөнхийлөгчийн овоо/ руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хоригложээ. Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан байна.

Тодруулбал, гадаад, дотоодын аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчиж байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхох боломжтой аж.