Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авна

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 06-ны 23:59 цаг хүртэл нийслэлийн Боловсролын газар цахимаар хүлээн авна. 

Цахим хүсэлтийг www.license.edu.mn системээр хүлээн авах аж. Түүнчлэн сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-д үндэслэн бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Мөн энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039 – 6 утсаар авах боломжтой.