Наймдугаар сард Хөвсгөл, Архангай, Өвөрхангай олон жилийн дунджаас дулаан

Монгол орны хэмжээнд тархан байрласан аймаг сумдуудад 320 гаруй станц харуулууд ажиллаж, гурван цаг тутмын ажиглалтын мэдээ хийж байна. Эндээс 137 нь гурван цаг тутмаар агаарын темпаратур, тунадас хурд,салхины зүг, хурд даралт ямар байгааг хэмжиж байна. Хоёр метрийн өндөр хүртэлх цаг уурын хэмжилтүүдээ хэмждэг. 183 харуул өдөрт хоёр удаа хэмжилтүүдээ хийж байна. Улс орон бүрт станц харуулуудтай хэмжилтүүдээ хийдэг байх нь. Яг л энэ технологиор хоногийн 24 цагийн турш гурван цаг тутам ажиглалтаа хийдэг. Эдгээр мэдээллүүдээ олон улсад гаргаж байгаа. Мөн олон улсаас бид мэдээллээ цуглуулаад агаар мандалд явагдаж байгаа физик процессуудаас шалтгаалаад нэгтгээд дараагийн хугацаандаа хаашаа шилжих үү, ямар хүчтэйгээр явах уу, илүү хөгжих үү, эсвэл сарниад алга болох уу зэргийг тооцооллын үр дүнг ашиглаад мэдээллүүдийг гаргадаг. Манай хүрээлэн нэг сарын урьдчилсан мэдээ гаргадаг. Энэ нь сарын дундаж утгыг гаргадаг гэсэн үг. Мөн гурван сарын дунджилсан цаг агаарын мэдээ гаргадаг.

Далайн орнуудын прогноз, Зүүн азиудын гаргадаг прогнозыг ашиглаж байгаа. Дэлхий дахинд цаг агаарыг 60 хувьтай л прогнозолж чаддаг гэсэн үг. Богино хугацааны 5 хоногийн мэдээн дээр 80-90 хувьтай прогнозолж байна.

Олон жилийн дундаж утга гэдэг нь тухайн цаг уурын станц дээрх 1991-2020 он буюу 30 жилийн дунджыг ашигладаг. Дэлхийн цаг уурын байгууллагаас бидэнд энэ жилийг ашиглаарай гээд зөвлөмж өгдөг. 2020 оноос өмнө 1981-2010 оныг ашиглаж байсан бол 2021 оноос эхлээд 1991-2020 оны дунджыг ашиглаж байна. Дэлхийн дулааралтай холбоотойгоор дундаж температур нэмэгдсэнтэй холбоотойгоор олон жилийн дундаж утга дулаахан байгаа. Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгуудаараа 7 сардаа 80-120 мм тунадас ордог. Олон жилийн дундаж нь. Тэгвэл одоогийн байдлаар Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод гээд 80-120 мм тунадас аль хэдийнэ орчихсон байна. Зарим газрууддаа 110,120 мм тунадас орсон байна.

Төвийн нутаг зүүн зүгийн нутаг буюу газар тариалангийн бүс нутгаараа 80-100 мм тунадас ордог. Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 0-20 мм тунадас ордог. Бусад нутгаар 20-60 мм тунадас ордог. Энэ жилийн наймдугаар сарын цаг агаарын төлөв нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын ихэнх сумдын нутаг, төвийн баруун хэсэг буюу Хөвсгөл, Архангай, Өвөрхангай олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсэг олон жилийн дунджаасаа харьцангүй бага тунадастай байх төлөвтэй байгаа. Нутгийн зүүн хагастаа буюу Төвийн нутаг, зүүн зүгийн нутаг говийн нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаар тунадас орно. Дээрээс нь Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаасаа ахиу тунадастай, сэрүүвтэр байх төлөв гарсан.

Алтай Хангай Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар 8-12 градус, Алтайн өвөр говь, Их нуруудын хотгор, говийн бүс нутгаараа 20-24 градус, бусад нутгаараа 20 градус байдаг.