Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус ажлыг долоодугаар сарын 22-24-ний хооронд гүйцэтгэхээр төлөвлөж байсан ч бороо орсон тул өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл уг авто замыг хааж, асфальт бетон хучилт хийх юм.

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС