РЦНК-ын урд барих барилгын үйл ажиллагааг зогсоохоор болжээ

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд орших РЦНК-ын урд талын хэсэг газарт ногоон байгууламжийг үгүй хийж, барилга барихаар өчигдрөөс хашаалсан нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан.

Оршин суугчдын хувьд тус газарт барилга бариулахгүйгээр ногоон байгууламж хэвээр үлдээн цэцэрлэгт хүрээлэн байгуулж олон нийтийн эзэмшил болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж буй юм. Гэтэл барилгын компани хамгаалалтын ажилтнуудаар хүрээлүүлж, дахин хашаалсан.

Энэ асуудлын талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын даргын захирамжаар үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэв.