Тогонд цохиулан түлэнхийн төвд эмчлүүлж буй эмэгтэйн биеийн байдал хэвийн байна

Peace Mall дэлгүүрийн зүүн талын гадна тогонд хүн цохиуллаа гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр (2023.07.23) цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу шалгахад 24 настай эмэгтэй Н нь дэлгүүрийн гадаа явж байгаад цахилгаан гүйдэлд цохиулж, ухаан алдсан байжээ. Түүнийг Түлэнхийн төвд хүргэсэн.

Тэгвэл, одоогийн байдлаар хохирогч Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.