Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд өчигдөр орой түр зуурын аадар бороо орсны улмаас зам, барилгууд үерт автжээ.
Тус бүсэд ажиллаж буй жолооч цахим хуудсандаа “Цагаан хадны баруун, зүүн талаар авто зам барьсан, үерийн ус зайлуулах хоолой бараг байхгүй, үер хаагуур хэрхэн бууж болзошгүй вэ гэдгийг бас л дутуу тооцоолсны уршиг ийнхүү гарч байна” гэжээ.