Л.Энх-Амгалан: О.Сийлэгмаагаас уучлал гуйж, буцаагаад албан тушаалд нь томилох үүргийг өгсөн

Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан, тус сангийн талаарх хууль бус үйл ажиллагааны "шүгэл үлээгч" О.Сийлэгмаагаас салбарын сайд уулчлалт гуйж, буцаад албан тушаалд нь томилох үүргийг өгчээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
- Өчигдөр Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж,албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан.

БЗС-ын албаны дарга асан О.Сийлэгмаа:
- Үнэн, сайд уучлалт гуйсанд баярлалаа. Тэр  дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч БЗС-нд очихоос айж байгаагаа хэлсэн. Тэдэнтэй шүүхэдсэн, одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг байж л байна, ажиллаж байхдаа илрүүлсэн, тайлангаа сайдад өмнө нь хүргэсэн.