Монголын хүндийн өргөлтийн холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-нд болно. Спортын төв ордны “А” зааланд болох тус тэмцээнд Монголын олон шилдэг тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Энэ тэмцээний дараа манай хүндийн өргөлтийн спортын нүүр царай болсон долоон эмэгтэй туйванч Азийн АШТ-д оролцох юм. Тэмцээн Узбекистан улсад ирэх сарын 23-нд болох бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг, ОУХМ А.Оюунтунгалаг, Б.Тунгаа, Э.Билэгсайхан, Г.Анужин, Б.Анхныбаяр нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
