Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” тэмцээн Узбекистаны Ташкент хотод хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 1-ний хооронд боллоо. 39 орны жүдоч өрсөлдсөн тус “Их дуулга”-ын Монголын жүдо бөхийн шигшээ баг өнжсөн. Харин Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд барилддаг Б.Хорлоодой тус тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэрээр финалын барилдаанд Японы бөх Фүжиширо Кокород ялагджээ. АНЭУ-ын эмэгтэй багийн гол найдвар болж буй Б.Хорлоодой энэ оны анхны медалиа хүртэж, чансааны оноогоо ахиуллаа.
Ташкентийн “Их дуулга” тэмцээнийг Японы баг дөрвөн алт, гурван мөнгө, долоон хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Азарбайжаны шигшээ баг мөнгө дөрвөн алтан медалиар удаалжээ. Тэмцээнийг зохион байгуулагч Узбекистаны баг нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэлтэйгээр гуравт жагссан бол Франц, Герман, Тажикистан, БНХАУ, Бахрайны баг нэг аваргатай 4-8-р байрт бичигдлээ. Б.Хорлоодойн мөнгөн медалийн амжилтаар АНЭУ 11-р байр, БНСУ хоёр хүрэлтэй 13-р байрт орлоо.
39 орноос 19 орон ямар нэгэн медаль хүртжээ.

















































