“Айчи-Нагоя 2026” Азийн зуны пара спортын V наадамд Монгол Улсын баг амжилттай оролцож байна. Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрээр гавьяат дасгалжуулагч Д.Махашири дасгалжуулагчийн удирдлага дор оролцож, 18 насандаа Азийн паралимпын наадмын медальтан боллоо.
Г.Ган-Эрдэнэ 10.30 метр түлхсэн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Харин Иракын тамирчин Тнаиаш 10:78 түлхсэн амжилтаар Азийн пара наадмын аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Гэрэл зургийг Ж.Адилбиш

















































