Манай баг тамирчид өнөөдөр Япон улсыг зорилоо

Манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид Японы Такасаки хотод болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэхээр Япон улсыг зорьсон байна. Чөлөөт бөхийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд болно.

Тэмцээнд манай улсаас нийт 12 тамирчин зодголж байгаа юм байна. Үүнд:

  • 50 кг-ын жинд Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг,
  • 53 кг-д Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал,
  • 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг,
  • 57 кг-д Алтанцэцэгийн Батцэцэг,
  • 59 кг-д Баатаржавын Шоовдор,
  • 62 кг-д Пүрэвдоржийн Орхон,
  • 65 кг-д Соронзонболдын Батцэцэг,
  • 68 кг-д Шархүүгийн Түмэнцэцэг,
  • 72 кг-д Очирбатын Насанбурмаа,
  • 76 кг-д Амгаланбаатарын Чанцалнямаа нар зодоглох юм. 
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль тус тус хүртсэн амжилт гаргаж байжээ.