ОУХМ Б.Ганболд өвлийн паралимпийн наадамд оролцохоор Пёнчан хотыг зорилоо

Гуравдугаар сарын 9 - 18-ны өдрүүдэд болох өвлийн паралимпийн наадамд пара цанын төрөлд оролцохоор шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ганболд ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог, тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж, багийн эмч Ш.Болормаа нарын хамт БНСУ-ын Пёнчан хотыг зорилоо.

Паралимпийн пара цанын төрөлд оролцох үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдана.