БНСУ-д болж буй өвлийн олимпийн наадмын үеэр олон арга хэмжээ болдог. Үүний нэг нь өвлийн олимпийн наадам сурвалжилсан сэтгүүлчдийг алдаршуулах тусгай шагнал юм.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зургаа болон түүнээс дээш өвлийн олимпийн наадам сурвалжилсан сэтгүүлчдийг алдаршуулан тусгай шагнал гардуулах ёслол болдог
Тэгвэл энэ жилийн тусгай шагналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар хүртэж байгаа нь нэн онцлууштай зүйл болов.
Шагнал гардуулах ёслолд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани нар оролцсон байна. Тэд ийнхүү олимпийн наадмын үеэр Монгол хүнд энэхүү нэр хүндтэй шагналаа гардуулсан нь манайдаа анхдагч болж байгаа юм.