Монголын хоёр цаначин энэ сарын 14, 15-нд өрсөлдөнө

БНСУ-д зохиогдож байгаа өвлийн олимпийн наадамд оролцох Монголын хоёр цаначин Пёнчан хотын “Alpensia” стадионд Ч.Отгонцэцэг 10 км-ын тэших техникээр энэ сарын 15-ны 15:00 цагт уралдах бол Б.Ачбадрах урд өдөр нь 15 км-ын зайд өрсөлдөх юм байна. 

Дашрамд тэдний бие халаалт болон тэмцээн уралдаанд оролцохдоо өмсөх хувцсыг нь Биеийн тамир, спортын газар Финлянд улсад захиалгаар хийлгэсэн нь өнгө хийц болоод чанарын хувьд гадныхнаас дутахгүй сайн болжээ.