МУГТ Л.Отгонбаатар Ази тивийн аварга боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотноо амжилттай болж өндөрлөлөө. 

ОУЖБХ энэ удаагийн тэмцээнд Ази тивээс гадна Номхон далайн бүсийг хамруулж, Австрали, Шинэ Зеланд, Фижи, Гуам зэрэг улсаар хүрээгээ тэлсэн нь “Фужайрах 2019”-ийн гол онцлог байсан юм. 40 орны эрэгтэй 174, эмэгтэй 99, нийт 273 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд манай улс эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчнаа сойж, гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль тус тус хүртлээ. 

Харин Японы баг өрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл хүртсэн тэргүүлж, БНСУ-ын баг хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл авч гуравдугаарт оров. Манай баг тамирчдын хувьд багаараа хоёрдугаар байрт оров. 

Харин өчигдөр болсон -100 кг-ын барилдаанд МУГТ Л.Отгонбаатар бүх өрсөлдөгчөө цэвэр лж Ази тивийн аварга цолыг анх удаагаа хүртсэн юм.