20 хүртэлх насны залуучуудын шигшээ багуудын дунд зохиогдож буй Азийн “Челленж кап” тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолт өчигдөр болж, манай шигшээ баг Кувейтийн шигшээг 9:2-оор хожжээ.
Ингэснээр манай залуус нэг хожил, нэг хожигдолтой болов. Тэд эхний тоглолтдоо Тайландад 1:14-өөр хожигдсон юм.
Манай баг өнөөдөр Индонезийн шигшээтэй тоглоно.
Хэсгийг Тайландын баг хоёр хожилтой тэргүүлж, манай баг шайбын зөрүүгээр Индонезийн дээр хоёрдугаар байрт бичигдэж байна.