ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж ОУХМ О.Насанбурмаа алтан медалийн төлөө шалгарч үлдсэн билээ. Манай бөх Унгарын Николетта Смольскаг 10:0, Туркийн Бусе Тосуныг 7:6, БНХАУ-ын Хуан Вангийг 6:0-ээр ялж шигшээд үлдсэн юм.
Тэрээр өнөөдөр Канадын Жустина Ренай Ди Стасиотой алтан медалийн төлөө барилдана. ОУХМ О.Насанбурмаа гын хувьд өмнө нь ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэж байсан.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн барилдаан болно. Мөн өнөөдөр 65 кг-ын жинд Х.Болортуяа ОХУ-ын бөх Мария Кузнецоватай дагах барилдаан хийнэ. Түүнийг ялбал Азербайжаны Ирина Нетребатай хүрэл медалийн төлөө барилдах юм. Дагах болон урьдчилсан барилдаан Монголын цаэгаар 16:30 цагаас, хагас шигшээ барилдаан 22:45 цагаас, медалийн төлөө барилдаан 00:00 цагаас эхэлнэ.