Өнөөдөр ДАШТ-ий найм дахь өдөр “С” хэсгийн хоёр, “D” хэсгийн нэг тоглолт явагдана. “С” хэсгийг тус бүр гурван оноотой тэргүүлж буй Дани, Францын шигшээ багууд учраагаа хожвол хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авна. “D” хэсэгт гурван оноотой Хорват Аргентиныг хожвол мөн дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Харин аргентинчууд эхний тоглолтод Исландтай тэнцсэн тул энэ тоглолтод хожих зайлшгүй шаардлагатай.