H хэсгийн эхний тоглолт Япончуудын ялалтаар өндөрлөлөө

Дэлхийн аваргын H хэсгийн эхний тоглолт Япончуудын ялалтаар өндөрлөлөө. Тодруулбал, Тоглолтын эхний гоолыг 6 дахь минутад Японы багийн лидер Кагава торгуулийн цохилтоор оруулсан бол 39 дахь минутад Колумбын шигшээгийн Хуан Кинтеро хариу гоолыг оруулсан билээ. Төд удалгүй тоглолтын 72 дахь минутад Японы шигшээ багийн 15 дугаарын тоглогч Юиа Осако бөмбөгийг эсрэг багийн хаалганд хийснээр багтаа ялалт авчирлаа. 

Японы баг уг тоглолтод хожсоноор Ази тивийн төлөөлөл ДАШТ-ий түүхэнд Латин Америкийн багийг анх удаа яллаа. Өмнө манай тивийнхэн Латин Америкийн багуудтай 18 таарахад 15 ялагдаж, 3 удаа тэнцээд байв.

Хоёр баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий С хэсэгт багтахад Колумбийн шигшээ баг 4:1-ээр хожиж байсан юм. Тэгвэл дөрвөн жилийн дараа дахин Орост таарахад япончууд хариугаа авч чадлаа.