Шведийн багийн ахлагч А.Гранквист хожлын гоолыг багтаа авчрав

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн дөрөв дэх өдөр буюу зургадугаар сарын 18-ны өдрийн тоглолтын мэдээллийг өчигдөр болж өнгөрлөө. 

F хэсгийн Шведийн эсрэг Өмнөд Солонгосын шигшээ багийн тоглолт Москва хотын алдарт “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болж, Шведийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн юм.Энэ удаад Швед, Өмнөд Солонгосын багийг 1-0-оор хожив. 

Шведийн шигшээ баг бүх талаараа илүү байсан бөгөөд хаалга руу нийт дөрвөн цохилт гүйцэтгэсэн бол Өмнөд солонгосчууд хаалга руу чиглэсэн ганц ч цохилт хийэ чадаагүй юм. Ингээд тоглолтын 28 дахь минутад сэлгээгээр талбайд гарч ирсэн Ким Мин У 16-н талбайд Шведийн шигшээ багийн В.Классоныг унагаасан. Энэ алдааг шүүгчид VAR технологийг ашиглан нягталж үзсэний эцэст Шведийн шигшээ багт 11 метрийн цохилт хийх эрхийг өгсөн юм. билээ.  Үндсэн цагт үүнээс өөр гоол ороогүй бөгөөд Шведийн шигшээ баг 1958 оны ДАШТ-ээс хойш анх удаагаа эхний тоглолтод ялалт байгууллаа.