Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөнө.

Монголын даамын холбооноос зохион байгуулж буй уг тэмцээн МУИС-ийн номын сангийн 3-р давхрын танхимд долоон хоногийн турш болохоор болжээ.

УАШТ-д оролцох эрх авсан тамирчид:

Эрэгтэй:

  1. Д.Эрдэнэбилэг
  2. Г.Ганжаргал
  3. П.Лхагвасүрэн
  4. Р.Манлай
  5. Ц.Сүхбат
  6. Л.Гансүх
  7. Б.Мөнхжин
  8. М.Шийравжамц
  9. Д.Ганболд
  10. Ц.Отгонбилэг
  11. Э.Энх-Эрдэнэ
  12. С.Даваадорж

Эмэгтэй:

  1. Е.Ариунзаяа
  2. Г.Хэрлэнмөрөн
  3. М.Нямжаргал
  4. Э.Мандахнаран
  5. Б.Отгон-Эрдэнэ
  6. Б.Есүй
  7. Б.Мөнхжин
  8. Б.Анужин
  9. Г.Буяндэлгэр
  10. Г.Энхтуяа
  11. Б.Нандинцэцэг
  12. Б.Мишээл