Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн өчигдөр ОХУ-д эхэллээ. ДАШТ-ий нээлтийн тоглолтод сүүлийн 64 жилд тохиолдоогүй онцгүй үзэгдэл болсон нь ОХУ-ын шигшээ баг Саудын Арабыг 5:0-ээр хожсон явдал юм.
Ингээд та бүхэнд өнөөдрийн тоглолтийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр "А" хэсгийн фаворит Уругвай Мохамед Салахын Египеттэй хэсгийн эхний тоглолтоо хийнэ. "Реал"-тай толохдоо бэртэл авсан Мо Салахын бэртэл эдгэрч, багтайгаа эргэн нэгдсэн нь энэ тоглолтын гол онцлог. Түүнийг Диего Годин тэргүүтэй Уругвайн хамгаалагчидтай хэрхэн тулах нь анхаарал татаж байна.
Өнөөдөр мөн В хэсгийн хоёр тоглолт болохоор товлогдсон. Тэр дундаа ДАШТ-д түрүүлэх магадлалтай Португал, Испанийн багууд хоорондоо тоглоно.