Монгол Улсын шигшээ багийн амжилт Азидаа чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байна

Филиппин улсын Манила хотод болсон FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд А.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын баг шилдэг наймд багтсан гайхалтай амжилтыг үзүүллээ. 

Тус тэмцээнд эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг  Филиппин, ОХУ, Бразилыг хожин шилдэг наймд үлдсэн юм. Улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багт хожигдсон билээ. Манай баг тамирчид маргааш эх орондоо ирэх юм байна.  

2020 оны Токиогийн олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид 3х3 сагсан бөмбөгийнй төрлөөр оролцох боломжтой боллоо. 2006 оноос эхлэн 3х3 цуврал тэмцээнд амжилттай оролцсоны үр дүнд ДАШТ-д оролцох эрхийг авч улмаар шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүллээ. Мөн Ази тивээсээ ганцаараа цааш өрсөлдөх эрхийг авч чадсан нь онцгой амжилт байсан юм.

Одоогоор Монгол Улсын шигшээ багийн амжилт Азидаа өндөр үнэлэгдэж, чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байна. Мөн энэ амжилтаа хадгалж яваад байвал “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой аж. Тиймээс дараа дараагийн тэмцээнд улам сайн оролцож олимпийн наадамд эх орноо төлөөлөхийг төлөө улам их хичээхээ баг тамирчид хэлж байсан юм. 

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын тамирчид багтсан бөгөөд тэд энэ сарын 15-ны өдөр эх орондоо ирнэ.