Филиппин улсын Манила хотод болж буй FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорсон. Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ Канадад хожигдсон ч Филиппин, ОХУ, Бразилыг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шилдэг наймд үлдлээ.
Манай сагсчид өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд хагас шигшээд өрсөлдөнө. Энэхүү тоглолт 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д Улаанбаатарын цагаар 12:50-д эхлэх юм. FIBA 3x3 ДАШТ-ий шөвгийн наймд Серб, Латви, Словени, Канад, Польш, Укриан болон Нидерланд, Монгол Улсын баг багтсан. Ази тивийг төлөөлөн Монгол Улсын баг ганцаараа үлдсэн нь энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог болж байна.
Өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, цааш медалийн төлөө өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорно.
ДҮН:
- Монгол – Канад – 15:21
- Филиппин –Монгол 17:21
- Монгол – ОХУ 21:18
- Бразил – Монгол 16:19
- Шөвгийн найм:
- Серб (1) – Монгол (11) /Улаанбаатарын цагаар 12:50/
- Латви (4) – Польш (7)
- Словени (2) - Укриан (5)
- Канад (14) – Нидерланд (8) тус тус тоглоно.
С.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтсан.
FIBA 3x3 ДАШТ-ий мэдээллийг http://www.fiba.basketball/3x3WC/2018/games сайтаас аваарай.