Гурван 7 хоногийн өмнө дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдээ гарсан Бразилийн шигшээ баг ОХУ-д ирлээ. Дасгалжуулагч Титэ-гээр удирдуулсан Бразилийн баг орон нутгийн цагаар Даваа гарагийн үүрээр Сочи хотод газарджээ. Тэрбээр өнгөрсөн оны 3-р сард хөлөө хүнд гэмтээж мэс ажилбар хийлгэсэн. Гэмтэл нь эдгэсэн Неймар багийнхаа сүүлийн 2 тоглолтонд оролцож 2 гоол оруулаад байна.
Бразилийн баг хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотод байрлана. Тэд Ням гарагт Австрийн багтай нөхөрсөг тоглолт хийж өрсөлдөгчөө 3-0ийн харьцаатай хожсон билээ. Энэ тоглолтонд багийн гол довтлогч Неймар нэг гоол оруулсан. Тэд 6-р сарын 17-нд хэсгийн эхний тоглолтоо Швейцарийн багийн эсрэг тоглох хуваарьтай байна. Дэлхийн 5-н удаагийн аваргууд сүүлийн 11 тоглотлондоо хожигдоогүй юм. Бразилийн баг Мягмар гарагт ОХУ-д эхний бэлтгэлээ хийх юм.