Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ирэх сарын 23-нд Макаод болох тулаанд оролцож Филиппинийн тамирчинтай хүчээ сорин тулалдана. Тэрээр энэ удаад “One championship-pinnacle of power“-д Филиппиний тамирчин, Эдварт Келлитэй тулалдах юм. Түүний хувьд 2016 оны долдугаар сард Эдварт Келлигийн төрсөн ахтай тулалдаж хүнд цохилтоор ялж байсан байна.
