Вашингтон Капиталс талбайдаа хийсэн эхний, цувралын 3 дахь тоглолтонд ялалт байгууллаа

Стэнлийн цомын төлөөх цувралын 3 дахь тоглолт Нэгдсэн Улсын нийслэл хотын Вашингтон Капиталс багийн талбайд өчигдөр /2018.06.03/ өглөө болж өнгөрлөө. Тоглолтод талбайн эзэн баг Вашингтон Капиталс баг өрсөлдөгч Вегас Голден Найтс багийг 3-1 харьцаатай буулгаж авснаар цувралын харьцааг 2-1 болгосон юм.  Цувралын 3 дахь тоглолтонд талбайн эзэд бүх талаар илүү байсан. Фасе-офф буюу шайб булаалтанд илүүрхэж чадсан бол хаалгач Б.Холбю 22 цохилтын 21-г нь аюулгүй болгосон. Ингээд талбайн эздээс тоглолтын 2-р үед А.Овечкин болон Е.Кузнецов нар тус бүр нэг гоол оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Мөн талбайн эздээс Е.Кузнецов тоглолтонд оролцож бүр гоол оруулсан нь Вашингтоны фэнүүдийг баярлуулсан үйл явдал байлаа. 

Талбайн эзэд 2-р үед 2-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн бол шийдвэрлэх 3-р үед зочин багаас Т.Носек нэг гоол оруулсан ч талбайн эздээс Д.Смит-Рэлли багийнхаа 3 дахь, тус тоглолтын 4 дэх гоолыг оруулсан байна. Ийнхүү Вашингтон Капиталс талбайдаа хийсэн эхний, цувралын 3 дахь тоглолтонд ялалт байгууллаа.