Улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв

Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн амралтын өдөр  (2018.05.27) Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий нарын улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдсан юм. 

Энэ удаагийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв. Бөхийн барилдааны үеэр азтай үзэгчийг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулжээ.

“Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх” барилдааныг 2003 оноос эхлэн Монгол Улсын нисэх хүчний өдөр зориулан зохион байгуулж ирсэн. Тэгвэл Бөхийн холбооны маргааны асуудлаас болж, барилдааныг цуцлаад байсан ч Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд энэ удаагийн барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийжээ.