Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Чиндаогийн гран-при” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод эхэлж байна. Уг тэмцээнд 49 орны 399 бөх зодоглох бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч оролцоно.
Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер бөхчүүдэд хандан өчигдөр видео мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өвөр Монголд эхлэх гран-при тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл болох юм” гэв. Хөх хотын гран-при тэмцээнд түрүүлсэн бөх 3000, мөнгөн медаль 2000, хүрэл медаль 1000 ам.долларын мөнгөн шагналтай аж.
Өнөөдөр эрэгтэй -60, 66, эмэгтэй -48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно. Харин маргааш эрэгтэй -73, 81кг, эмэгтэй - 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт хүнд жингийн барилдаанууд болж, гран-при тэмцээн өндөрлөнө.
МАНАЙ ЖҮДОЧИД:
Эрэгтэй
- 60 кг Г.Болдбаатар, Д.Амартүвшин
- 66 кг Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү
- 73 кг Ц.Цогтбаатар, Г.Одбаяр
- 81 кг О.Ууганбаатар, Б.Гаажадамба
- 90 кг Г.Алтанбагана, Б.Бандихүү
- 100 кг-д Л.Отгонбаатар, О.Цэцэнцэнгэл
- +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр
Эмэгтэй
- 48 кг М.Уранцэцэг, Э.Гэрэлмаа
- 52 кг Б.Хорлоодой, Г.Ганцэцэг
- 57 кг Л.Энхрийлэн, Л.Нинжин
- 63 кг Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
- 70 кг Ц.Наранжаргал, А.Бадамгарав
- 78 кг-д Л.Уранчимэг, Б.Хонгорзул
- +78 кг-д С.Сэржмядаг, Б.Мөнхтуяа
“Хөх хотын Гран-при” тэмцээнд 2017 онд манай 27 жүдоч барилдаж, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж байлаа.