Э.Содномпилжээ 242.5 кг шахаж, түүхэн амжилтын эзэн боллоо

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпийн наадмаас хойш олон улсын тэмцээнд  тогтмол өндөр амжилтыг үзүүлсээр байгаа. Тэрбээр энэ оны эхэнд АНЭУ-ын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 107 кг-ын жинд өрсөлдөн 220 кг-аар аварга болсон билээ. 

Тэгвэл түүний амжилт Финландын Ванта хотод өнгөрөгч долоо хоногт болсон пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шаталтын хэрэглэлгүй төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үргэлжилжээ.  Тэрбээр 105 кг-ын жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг шахаж, түүхэн амжилтын эзэн боллоо. Түүний жинд ОХУ, Иран, Укриан, Швед,Финланд зэрэг 11 орны тамирчид өрсөлдсөн байна.