Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод болж байна. Жюүрёогийн зүүн жигүүрийн наймдугаарт эрэмбэтэй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс эхлэн дэвжээнд гарахаар боллоо. Тэрбээр Асабенкэйтэй барилдахаар оноолт таарсан байна.
Цагтаа озэки (арслан) цол хүртэж явсан Тэрүнофүжи зүүн өвдөгний бэртлийн улмаас башёгийн дөрөв дэх өдрөөс эхлэн түр завсарласан билээ. Учир нь түүний хувьд эхний гурван өдрийн барилдаанд нэг ч даваа аваагүй байсан юм. Түүний хувьд одоо үлдсэн таван өдрийн барилдаанд бүгдэд нь ялалт байгуулж байж жюүрёод үлдэх юм.
Хэрвээ тэр энэ башёд таван даваа авахгүй бол макүшитад унана. Тиймээс Тэрүнофүжи үлдсэн өдрүүдийн барилдаанд унахгүй байх хүндхэн даалгаварыг авлаа.