Хөлбөмбөгийн ДАШТ ирэх зургадугаар сарын 14-өөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах гэж байна. 2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлэх аж.
Дашрамд дурдахад талбайд Монгол хүүхэд анх удаагаа гарч, бөмбөг гардуулах аз тохиол бүрдсэн бөгөөд цорын ганц Монгол хүүхдийг тодруулах зорилгоор "My Dream Kia" эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан байна.
Уралдаанд 10-14 насны хүүхэд Монгол болон англи хэл дээр 300-450 үгтэй эссэ бичиж оролцсон бөгөөд “Шинэ Монгол” сургуулийн тавдугаар ангийн сурагч Ө.Амар шалгарч, хөлбөмбөгийн дэлхийн аваргын ногоон талбайд бөмбөг барин, тоглолт эхлүүлэх анхны Монгол хүүгээр болжээ.