Э.Цэндбаатар, Ц.Мөнхбаатар мөнгөн медалийн төлөө тулалдана

Казахстаны Алматы хотод Армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит боксын 22 дахь удаагийн  олон улсын тэмцээн болж байна. Тэмцээнд Казахстан, Монгол, ОХУ, Кыргызстан, Узбекистан, Тажикистаны нийт 128 ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдлөө. 

Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор А.Нурлан, Ц.Мөнхбаатар, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар өрсөлдөхөд Э.Цэндбаатар, Ц.Мөнхбаатар нар хүрэл медалийн болзол хангажээ. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана