Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн дээд лигийн медалийн төлөөx тоглолт энэ өдрүүдэд болж байна. Өчигдөр “Алдар Танан гарьд” баг “Этүгэн Ирвэсүүд”-ийг 75:116-аар буулган авснаар дээд лигийн хүрэл медаль эзэн боллоо.
Финалд шалгарсан “Хасын хүлэгүүд” баг “Төв Ургац”-ыг 102:86-аар хожиж, цувралыг 2:1 болгосон юм. Тоглолт тун ширүүн уур амьсгал дунд өрнөсөн бөгөөд “Төв Ургац”-ын Б.Баярбат, “Хасын хүлэгүүд”-ийн Б.Батжавхланд нар талбайд зохисгүй авир гаргасан тул хөөгдөх шийтгэл оноосон байна.
Ингэснээр тэд хоёр тоглолт өнжихөөр болж байна. Цувралын дараагийн тоглолт маргааш Спортын төв ордонд болно.