ӨАБНУ-д пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад, насанд хүрэгчдийн ДАШТ бол Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-д Б.Чимэдцэрэн алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрээр хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аваргын эзэн болсон. Б.Чимэдцэрэн өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Азийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Мөн -120 кг-д дэлхийн аварга Б.Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ.
Хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний ахмадын 105 кг-ын ангилалд Б.Ууганбаяр алт, Ц.Баярхүү мөнгөн медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан. Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг, тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүлж, төрийн далбаагаа хоёронтоо мандууллаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин