Даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээ

БНХАУ-ын Шинтай хотод даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Монголоос 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдлөө. Тэмцээний охидын 17 насны ангилалд Г.Дүүрэнбилэг, 20 хүртэлх насны ангилалд Э.Хүслэн, 14 хүртэлх насанд Н.Налжормаа, хөвгүүдийн 17 хүртэлх насанд С.Мөнх-Оргил нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн Э.Маргад мөнгө, Г.Буяндэлгэр хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээний 20 хүртэлх насны ангилалд түрүүлсэн Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолын болзол хангаж, 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.