Гимнастикчид Азийн аваргад оролцохоор Малайзыг зорилоо

Малайзын Куала Лампур хотод энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-ны хооронд гимнастикийн залуучуудын 16, насанд хүрэгчдийн 10 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. 

Тэмцээнд манай улсыг төлөөлж дасгалжуулагч Б.Болормаа, М.Булган нарын удирдлага дор насанд хүрэгчдийн ангилалд Х.Ундрам, Б.Хишигзаяа, Г.Номин, Ц.Зулзаяа, Э.Элбэрэл нар оролцох бол залуучуудад С.Энхжин, Э.Энхдалай, Г.Энх-Үжин, Г.Марал, Б.Хүслэн, У.Анхилуун, Д.Оюунхорол, Ц.Энхжин, Б.Энхжин нар өрсөлдөхөөр тэмцээн болох хотыг зорилоо. Тэмцээнд БНХАУ, Япон, БНАСАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Малайз, Тайланд, Тайвань, Хонгконг, Монгол, Ливан, Энэтхэг, Вьетнам зэрэг улсын 200 гаруй тамирчин өрсөлдөх аж.