Тайланд улсын Бангкок хотод энэ өдрүүдэд боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд “Эрдэнэт бокс” клубын тамирчин Э.Мичидмаа Вьетнамын боксчинг ялснаар хүрэл медалийн болзол хангав.
Тэрээр нөгөөдөр Казахстан бүсгүйтэй мөнгөн медалийн төлөө тулалдах юм.