БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотод даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас нийт 67 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд таван тойргийн дараах байдлаар ДДХМ Ц.Отгонбилэг Хятадын тамирчин Пан Иминий хамтаар 8 оноотой тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийг БНХАУ-ын их мастер Жан Ю зуун хувийн амжилтаар өнгөлж явна.
Мөн U-8 насны хөвгүүдийн ангилалд З.Аргабилэг (СХД) I, U-11 насны охидын ангилалд Ц.Мягмарсүрэн (Увс) II, Г.Марал (БЗД) III, U-14 насны охидын ангилалд Д.Даваадэжид (Хөвсгөл) III, хөвгүүдийн ангилалд А.Дашчирэв (42-р сургууль) II, U-17 насны охидын ангилалд Г.Дүүрэнбилэг (Хэнтий) I, Л.Уранмөнх (42-р сургууль) III, хөвгүүдийн ангилалд Б.Түвшин (Дорноговь) I, С.Мөнх-Оргил (Өмнөговь, "Хасу-Мегастарс") II, U-20 насны охидын ангилалд Э.Хүслэн (Дорноговь, "Алтан хүү") I, Б.Мишээл (БЗД) II, хөвгүүдийн ангилалд Б.Пүрэвжаргал (Дорноговь) II байрт бичигдэж байна.
Эх сурвалж: Eagle.mn