Монголын хөлбөмбөгийн холбооноос “Оддын хөлбөмбөг” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монгол анх удаа ирэх гэж байгаатай холбогдуулан уг үйл явдлын хүрээнд тус тэмцээнийг энэ сарын 23-нд зохион явуулах аж. Хоёр багийн ахлагчаар олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар, ерөнхий дасгалжуулагчаар жүжигчин Г.Золбоот, Н.Онон нар ажиллах бөгөөд улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба тэргүүтэй урлаг, спортын одод, олны танил эрхмүүд ногоон талбайд хөлбөмбөгөөр өрсөлдөх юм.