Байт харвааны тамирчид Японы Оказаки хотод бэлтгэл хийхээр боллоо

Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Пунцагийн Цагаан- Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монголын байт харвааны тамирчид 2020 оны 'Токиогийн олимп'-ын наадамд оролцох бэлтгэл сургуулилалтыг Оказаки хотод Японы тамирчидтай хамт хийхээр болжээ. 

380 мянган оршин суугчтай Оказаки хот байт харвааны сургууль, тамирчид, дасгалжуулагч, сургалтын байгууламжаараа улсдаа тэргүүлдэг аж. Өдгөө Японы улсын тамирчид олон улсад хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг билээ. 

'Токио 2020' олимпийн наадмын өмнө байт харвааны тамирчид хамтарсан бэлтгэлийг Оказаки хотод хийхээр боллоо.