Холимог сэлэлтээр хүрэл медаль хүртлээ

Тайландын усанд сэлэлтийн өсвөр үеийнхний нээлттэй аварга шалгаруулах шалгаруулах тэмцээнд монгол тамирчид амжилтын арвин ургацтай оролцож байна. Тэмцээний эхний мөнгөн медалийг спортын мастер Б.Жүрмэд хүртсэн. Харин өчигдөр Б.Энххүслэн 100 метрийн өврөөр даллах төрөлд мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тэр залуучуудын олимпийн наадамд оролцох болзолоо хангав. Тэгвэл өнөөдөр 4х100 метрийн холимог сэлэлтийн төрөлд манай баг хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд Б.Жүрмэд, Б.Энэрэл, Ж.Тэнүүн, Г.Удвал нар өрсөлдсөн байна. Энэ тэмцээний үеэр Э.Цэлмэг спортын мастер, Т.Түвшинжаргал дэд мастерын болзол биелүүлжээ.