Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өчигдөр орой 20:50 цагийн үед саатуулсан байна.
Тодруулбал, АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг “Жаст” групп болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотойгоор өнгөрсөн сарын 12-нд арав гаруй цаг байцаац байсан. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан байцаахаар прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлээд байсан билээ.
Тэгвэл АТГ-аас өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатууллаа.
Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 3-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр мөн баривчилсан билээ.
Н.Марал

















































