“Тesla” компани 123 мянган автомашинаа зах зээлээс татна

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч АНУ-ын Тесла компани, дэлхийн зах зээлээс 123 мянган автомашинаа эргүүлэн татахаар болсон байна. Зах зээлээс эргүүлэн татах гэж байгаа автомашинууд нь, 2016 оны 4-р сараас өмнө үйлдвэрлэгдсэн, Эс Седан загварын автомашинууд юм. Теслагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар, эдгээр загварууд нь, зарим нэг хүйтэн орны нөхцөлд тохирохгүй, Ялангуяа өвлийн улиралд, зам арчилгаандаа цасыг хайлуулахын тулд давс ашигладаг орнуудын зам дээр явж байгаа энэ төрлийн автомашинд хэт их зэврэлт явагдаж байна гэж үзсэн учраас, компанийн удирдлагууд ийм шийдвэр гаргажээ. Түүнээс биш, автомашинтай холбоотой осол, гэмтэл гарсан, бүртгэгдсэн тохиолдол байхгүй юм байна.

Ийм шийдвэрээ олон нийтэд танилцуулсны дараа, тус компани Эс  Седан загварын автомашин худалдан авсан хэрэглэгчид рүүгээ утсаар болон цахим шуудангаар дамжуулан холбогдож эхэлсэн байна. Эс Седан загварын тухайд, Тесла компанийн төдийгүй, дэлхий дахинаа аюулгүй байдлын үнэлгээгээр дэлхийд тэргүүлдэг загвар хэдий ч, ийнхүү автомашинуудаа зах зээлээс татах болсон нь, дэлхийн зах зээл дээр хувьцааны ханш унахад сөргөөр нөлөөлсөн байна.

Өнгөрсөн сараас хойш, дэлхийн хөрөнгийн биржийн зах зээл дээр Теслагийн хувьцаа 25-аасдээш хувиар унасан нь, хөрөнгө оруулагчид төдийгүй Модел 3 загварын борлуулалтад сөргөөр нөлөөлж байгааг хэлж байна. Мөн энэ мэдэгдлийг гаргаснаас хойш, нэг цаг гаруйн хугацааны дараа гэхэд, Теслагийн хувьцаа дахин 4 хувь унасан байна.

Эх сурвалж: Монголын мэдээ