Нийтийн тээврийн автобус зорчигч тээвэрлэж байх үедээ шатжээ

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, “Гэсэр” сүмийн ойролцоо зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарлаа.

Тус автобус нь “Зүүн салаа-МУБИС” чиглэлд зорчигч тээвэрлэдэг “Тэнүүн Огоо” ХК-ийн автобус байсан аж. Галын тухай дуудлага нийслэлийн ОБГ-д 17:50 минутын орчимд ирсэн бөгөөд галын 010-р анги шуурхай ажиллан галыг унтраасан байна. Галд хүний амь эрстэж, зорчигч гэмтэж бэртээгүй байна.

Үүнтэй адил осол энэ сарын 26-ны өдөр БЗД-ийн гуравдугаар хороонд гарч, зорчигч тээвэрлэж явсан автобусны хөдөлгүүрийн хэсэг шатсан хэрэг гарсан билээ.